Солар Кэймп ХХК
Тэргүүлэх сонголтын төлөө
Орчин үеийн амьдралын хэв маягт нийцсэн технологийн дэвшил, инновацад тулгуурласан ухаалаг худалдаа, логистикийн цогц экосистемийг бүтээгч үндэсний компани.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
Бизнесийн 3 үндсэн салбар
Олон улсын худалдаа, үйлдвэрлэл
Өөрсдийн нэрийн ахуйн цэвэрлэгээний болон үс арчилгааны брэндүүдийг зах зээлд нэвтрүүлж, дотоодын үйлдвэрлэлийг чанар, стандартын шинэ түвшинд хөгжүүлж байна.
Логистик болон хүргэлтийн үйлчилгээ
Бид группийн болон гадны харилцагч байгууллагуудын ачаа тээвэр, хүргэлтийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байна. Тээвэрлэлтийн аюулгүй байдал, шуурхай ажиллагааг эрхэмлэн, дотоодын хүргэлтийн дэд бүтцээрээ дамжуулан логистикийн цогц шийдлийг санал болгож байна.
Программ хангамж ба дижитал шилжилт
Худалдаа, үйлчилгээний салбарын дижитал шилжилтийг түүчээлж, өөрсдийн онлайн дэлгүүр болон технологийн платформуудыг хөгжүүлж байна. Бид ERP системээр дамжуулан бизнесийн процессуудаа бүрэн автоматжуулж, өгөгдөлд суурилсан удирдлагын тогтолцоог бүрдүүлсэн.
Тоон үзүүлэлтүүд
Итгэлцэл төрүүлэх бодит тоо
Салбар компаниуд
Группийн бүтэц ба охин компаниуд
«Солар Кэймп» ХХК нь худалдаа, үйлчилгээний нэгдсэн системийг цогцлоох зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Манай бүрэлдэхүүн дэх охин компаниуд нь салбар бүртээ чанар, стандартыг эрхэмлэн ажилладаг.

EMall.mn – Цахим худалдааны платформ
Ималл Мн ХХК
«Ималл Мн» ХХК нь худалдаа, үйлчилгээ болон онлайн борлуулалтын үндсэн үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Бид салбар дэлгүүрүүдээр болон emall.mn платформыг хослуулан, хэрэглэгчдэдээ худалдааны хамгийн уян хатан, хүртээмжтэй шийдлийг санал болгодог. Бид хэрэглэгчдэдээ бараа бүтээгдэхүүний өргөн сонголт, хамгийн хялбар худалдан авалтын таатай нөхцөлийг бүрдүүлэн үйлчилгээний соёл, харилцагчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.
emall.mn-д зочлох
Логистик ба хүргэлтийн үйлчилгээ
Юэсжи Очлоо Экспресс ХХК
«Юэсжи Очлоо Экспресс» ХХК нь худалдаа, үйлчилгээний салбарт логистикийн бие даасан шийдлүүдийг нэвтрүүлж, бүх төрлийн захиалгат хүргэлтийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг. Бид бүх төрлийн бизнесийн байгууллагуудын хүргэлтийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, тээвэрлэлтийн аюулгүй байдал, шуурхай байдлыг гол зарчмаа болгон ажилладаг бөгөөд салбартаа үйлчилгээний шинэ стандарт, чанарыг тодорхойлон ажиллаж байна.
Дэлгэрэнгүй унших