Солар Кэймп ХХК
Бидний тухай
Танилцуулга
«Солар Кэймп» ХХК нь 2017 онд цахим худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнөөдөр бизнесийн үндсэн 3 чиглэл, 2 охин компани, 200 гаруй мэргэшсэн боловсон хүчинтэйгээр цар хүрээгээ тэлэн ажиллаж байна. Бид технологийн дэвшил, инновацад тулгуурласан худалдаа, логистикийн цогц экосистемийг бүтээн байгуулагч үндэсний компани юм. Манай хамт олон хэрэглэгчдэдээ зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлээд зогсохгүй, орчин үеийн амьдралын хэв маягт нийцсэн ухаалаг үйлчилгээ, чанарт суурилсан цогц шийдлийг санал болгож байна.
Алсын хараа
Тэргүүлэх сонголтын төлөө
Эрхэм зорилго
2028 онд ТОП 100 аж ахуй нэгжид орох
Бидний үнэт зүйлс
Бидний баримталдаг зарчим
Хамтын өсөлт
Багаараа хамтдаа карьер өсөлт, санхүүгийн өсөлтөд хүрч ажилтан бүрийн ур чадвар, үнэ цэнийг хөгжүүлнэ.
Тасралтгүй шинэчлэлт
Зах зээл, хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн бараа бүтээгдэхүүний бизнес төлөвлөлтийг хийж, үйл ажиллагаа болон программын шинэчлэлтийг тасралтгүй хийнэ.
Итгэлцэл
Багийн ажиллагааг бэхжүүлж, чадварлаг багийн гишүүн, хариуцлагатай хамтрагч байж хамтын ажиллагаанд итгэлцлийг бэхжүүлэн ажиллана.
Тэгш боломж
Ажилтан бүрийн амжилт, бүтээмжийг шудрагаар үнэлэж, үнэ цэнийг олж харж нээлттэй ур чадвараа хөгжүүлэх тэгш боломжыг бүрдүүлнэ.
Аюулгүй орчин
Ажилтан бүр үзэл бодол, санал хүсэлтээ нээлттэй илэрхийлж, мэдээллийг ил тодоор хүлээн авч, эерэг уур амьсгалтай, сэтгэл зүйн хувьд аюулгүй ажлын орчинд ажиллана.
Удирдах баг
Манай компанийг тэргүүлэгчид

«Солар Кэймп» ХХК
Ерөнхий захирал
З.Өнөрзолбоо

«Солар Кэймп» ХХК
Гүйцэтгэх захирал
П.Энх-Оргил

«Солар Кэймп» ХХК
Санхүү төлөвлөлтийн хэлтсийн захирал
Г.Нармандах

«Юэсжи Очлоо Экспресс» ХХК
Үйл ажиллагаа хариуцсан захирал
Э.Цахиуртөмөр

«НОС» үндэсний цахим дэлгүүр франчайз
Гүйцэтгэх захирал
Б.Анхбаяр

«Лайв шоп» франчайз
Гүйцэтгэх захирал
Ч. Даваажаргал
Хурдтай өсөлт – Хамтын амжилт
Компанийн түүхэн замнал
Бидний туулсан зам бол тасралтгүй эрэл хайгуул, технологийн дэвшил болон мэргэшсэн баг хамт олны нэгдмэл хичээл зүтгэлийн түүх юм. Бид хуримтлуулсан туршлагадаа үндэслэн инновацлаг ирээдүйг хамтдаа цогцлоож байна.
2017 он – Үүсгэн байгуулагдсан үе
«Солар Кэймп» ХХК нь цахим худалдааны салбарт үйл ажиллагаагаа эхлүүлж, дижитал зах зээлийн сууриа амжилттай тавив.
Үйл ажиллагааны өргөжүүлэлт
Бизнесээ худалдааны салбараар хязгаарлалгүй, хүргэлт логистикийн салбарт хүрээгээ тэлж, дотоодын тээвэрлэлтийн зах зээлд өөрсдийн өнгө төрхийг бий болгов.
Үйлдвэрлэл ба брэнд хөгжүүлэлт
Хэрэглэгчдэдээ чанартай, баталгаатай бүтээгдэхүүн хүргэх зорилгоор ахуйн хэрэглээ болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлд хөрөнгө оруулалт хийж, өөрсдийн брэндүүдийг зах зээлд амжилттай нэвтрүүлэв.
Өнөө үе – Цогц экосистем ба технологийн дэвшил
Өнөөдөр бид 200 гаруй мэргэшсэн ажилтны бүрэлдэхүүнтэйгээр, программ хангамж болон худалдааны салбарт технологийн давуу талыг ашиглан үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж байна. Бид инновацад суурилсан худалдаа, логистикийн нэгдсэн экосистемийг бүтээн байгуулагч үндэсний тэргүүлэх компани болохоор зорьж байна.