Байгууллагын соёлоор тэргүүлэх ажлын байр

Хүний нөөц

Баг хамт олон

Манай хамт олон

Эерэг хамт олон

Бид бие биенээ дэмждэг, нээлттэй харилцааг эрхэмлэдэг эерэг хандлагатай хамт олон юм. Ажилтан бүрийн давуу талыг үнэлж, хамтын амжилтаараа бахархдаг энэхүү эерэг орчин нь манай компанийн тогтвортой хөгжлийн үндэс юм.

Ажайл удирдлагын баг

Ажайл сэтгэлгээгээр нэгдсэн манай удирдлагууд үйл ажиллагаагаа бодит үр дүн болон санал хүсэлт дээр үндэслэн уян хатан зохицуулж, байгууллагын тасралтгүй хөгжлийг хангадаг.

Байгууллагын соёл

Бид байгууллагын соёлоороо ажилтны тэргүүлэх сонголт байж, өсөж хөгжих боломж, сэтгэл зүйн аюулгүй байдал, нээлттэй орчныг бүрдүүлдэг.

Сонирхол нэгт хамт олон

Бид ажилтнуудынхаа хувийн сонирхол, хүсэл тэмүүллийг дэмжсэн сонирхлын бүлгүүдээр дамжуулан ижил сонирхолтой хамт олноороо нэгдэж, ажлын бус цагаар ч бие биеэ дэмжин, хамтдаа хөгжих эерэг орчныг бүрдүүлдэг.

Solar Camp team — group photo
Манай хамт олон
OCHLOO Delivery team
OCHLOO Delivery
Workplace candid
Өдөр тутмын ажил

Бидэнтэй хамт ажилласнаар

Ажил горилогчдод санал болгож буй давуу талууд

Өсөж хөгжих боломж

Бид ажилтнуудынхаа тасралтгүй суралцах хүсэл тэмүүллийг ямагт дэмжиж, мэдлэг ур чадварт нь бодит хөрөнгө оруулалт хийдэг.

Технологийн дэвшил

Орчин үеийн ERP систем болон гүйцэтгэлийн ухаалаг үнэлгээний тусламжтайгаар бид илүү хялбар, үр дүнтэй бөгөөд ил тод ажиллах дижитал орчныг бүрдүүлсэн.

Тав тухтай ажлын байр

Бид ажилтнуудынхаа бүтээмж, сэтгэл ханамжийг дэмжих зорилгоор тав тухтай, бүтээлч сэтгэлгээг дэмжсэн оффисын орчныг бүрдүүлсэн.

Хүний нөөцийн бодлого

Бид ажилтан бүрийнхээ мэдлэг, ур чадварт бодитой хөрөнгө оруулалт хийхийг эрхэмлэдэг бөгөөд таны өсөж хөгжих тэмүүллийг нийгмийн баталгаа, найдвартай ажлын байраар бүрэн хангахад чиглэн ажилладаг.

Бид хэрхэн сонгон шалгаруулдаг вэ?

Сонгон шалгаруулалтын алхмууд

01

Хүсэлт хүлээн авах

Бид таны ирүүлсэн анкет, туршлага болон ур чадвартай нарийвчлан танилцах болно.

02

Танилцах ярилцлага болон ур чадварын сорил

Хүний нөөцийн багтай уулзаж, байгууллагын соёлд нийцэх байдал болон ерөнхий хүлээлтийн талаар нээлттэй ярилцана. Ажлын байрны онцлогоос хамааран мэргэжлийн болон технологийн мэдлэгийг тодорхойлох даалгавар гүйцэтгэнэ.

03

Шийдвэрлэх шатны ярилцлага

Гүйцэтгэх захирал эсвэл нэгж хариуцсан удирдлагатай уулзаж, мэргэжлийн ур чадвар болон ирээдүйн өсөлт хөгжлийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэнэ.

04

Хамтын ажиллагааны санал

Тэнцсэн горилогчид ажлын санал хүргүүлж, манай эрч хүчтэй баг хамт олны нэг хэсэг болохыг урина.

Нээлттэй ажлын байр

Одоогоор зарлагдсан байгаа сул ажлын байруудтай танилцана уу

Ахлах нягтлан бодогч

Солар Кэймп ХХК

Гүйцэтгэх үүрэг

  • Санхүүгийн тайлан гаргах, тэнцэл нэгтгэх
  • Татварын тайлан, баримтын хяналт
  • Дотоод хяналт, аудит дэмжих

Тавигдах шаардлага

  • 5+ жилийн нягтлан бодохын туршлагатай
  • ERP систем дээр ажилласан туршлагатай
  • Татвар, хууль зүйн мэдлэгтэй

Сошиал контент бүтээгч

Солар Кэймп ХХК

Гүйцэтгэх үүрэг

  • Брэндийн сошиал медиа контент бэлтгэх
  • Видео, зураг, текст контент бүтээх
  • Кампанит ажил, сурталчилгаа хариуцах

Тавигдах шаардлага

  • Контент бүтээх туршлагатай
  • Adobe / Canva / CapCut програм ашигладаг
  • Бүтээлч, цаг үеийг шуурхай мэдрэх